Урьдчилан сэргийлэлт болон Шүдний тулгуур эдийн эмчилгээ
- Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх (шүд угаалт, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол, фторт түрхлэг, шүдний ховил дүүргэгч сийлант)
- Буйл, шүдний тулгуур эд, амны эвгүй үнэрээс урьдчилан сэргийлэх (эрүүл ахуйчдын цэвэрлэгээ зөвлөгөө)
- Шүдний элэгдэл, хугарал, эрүүний үений өвчнөөс урьдчилан сэргийлэх (шаардлагатай нөхөн сэргээх эмчилгээ, шүдний хамгаалалтууд)
Амны хөндийн эрүүл ахуй: Шүдний тулгуур эдийн үрэвсэл (шүд сулрах өвчин), буйлны үрэвсэл (буйлнаас цус гарах, буйл хавагнах улайх, ургах, шамрах) эрт шүдгүйдлээс урьдчилан сэргийлэх ганц арга нь жилд 2-4 удаа мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэх, хяналтанд ирж байх явдал юм.
Таван жилийн туршид шүдний тулгуур эдийн мэс заслын болон мэс заслын бус эмчилгээний нарийн мэргэжилд Япон улсад суралцсан Ж. Билгээ эмч шүдний тулгуур эдийн цогц эмчилгээг гүйцэтгэх болно.
Үүнд:
- Шүдний тулгуур эдийн эмгэг хөндийн хэмжилт
- SRP /буйлны дээрх ба доорх шүдний чулуу цэвэрлэх, шүдний сурвалжийн гадарга мөлийлгөх/ эмчилгээ
- Буйл тайрах эмчилгээ
- Суларсан шүдний бэхэлгээ
- Шүдний тулгуур эдийн төрөл бүрийн мэс заслын эмчилгээ
- Зөвлөгөө
- Диспансерийн хяналт
Манай эмнэлэгт Та өөрийн шүд, буйлны эрүүл ахуйг зөв сахих аргад суралцах, мэргэжлийн цэвэрлэгээг найрсаг, чадварлаг эрүүл ахуйчдаар хийлгэх боломжтой.
Шүдний эргэн тойронд үүсч бий болсон бактери нянгийн хуримтлал болох өнгөр, чулуу (хөгц) нь таны шүдний бат бөх суурь болох түүшин яс, холбоос эдүүдийг гэмтээж улмаар шүд суларч унах шалтгаан болдог. Таны шүдний тулгуур эдийн байдлыг оношилсоны үндсэн дээр ямар эмчилгээ хийлгэх болон урьдчилан сэргийлэхээр жилд хэдэн удаа мэргэжлийн туслалцаа авах хэрэгтэйг зөвлөх болно.
Бидний зорилго эрүүл, үрэвсэлгүй буйл болон шүдний тулгуур эдийг хадгалах, нэгэнт эхэлсэн үрэвслийг тогтоох хүндрүүлэхгүй байхад оршино.
Энэхүү эмчилгээний үр дүнд Та цэвэрхэн шүд буйлтай харагдаж, цэвэр ариун амьсгалтай болохоос гадна цаашид олон жилийн турш шүдээ эрүүл хадгалах боломжийг олгоно.