Шүдний сувгийн эмчилгээ
Шүдний цоорлын хүндэрлүүд болох шүдний зөөлцийн үрэвсэл, шүдний сурвалжийн оройн үрэвслийн эмчилгээ (сувгийн эмчилгээ)
Шүдний сувгийн эмчилгээ нь маш ариун нөхцөлд хийгдэж байж үр дүнтэй байдаг тул манай эмнэлэг шүдэнд rubber dam (тусгаарлагч резин) суулгаж энэхүү эмчилгээг гүйцэтгэдэг.
Сувгийн эмчилгээг хэдэн сувагтай шүдэнд хийж буйгаас хамааран ихэнх тохиолдолд цаг гучин минуутаас хоёр цаг үргэлжлэн өдөртөө хийгддэгээрээ онцлог байгаа.
Сүүлийн 10 гаруй жилд шинэ багаж хэрэгсэл эм материал эрчимтэйгээр бий болж байгаатай холбоотойгоор (Ni-Ti, Rotary files, resiprocatоry handpiece) сувгийн эмчилгээний арга ихээхэн өөрчлөгдсөн.
Шүдний эрүүл эдээс бага авч, эмгэг эдийг арилгах аргууд барууны орнуудад өргөнөөр хэрэглэгдэх болсон. Ж. Билгээ эмч энэхүү дэвшилтэт эмчилгээний (Dr. Buchanan-н хичээлд сууж электрон микроскопын сувгийн эмчилгээг United dental office-д суралцсан болно) аргуудад суралцаж, эмнэлэгтээ нэвтрүүлж одоо Н.Нарантунгалаг, Э.Бурмаа эмч нар уг эмчилгээний аргаар амжилттай эмчилж байна .
Дижитал Дентал Оффис шүдний эмнэлэг нь эмчилгээний дэвшилтэт технологийг ашиглахаас гадна найдвартай мэдээ алдуулалтыг хэрэглэж сувгийн эмчилгээг өвдөх айдасгүй тав тухтай хийдэг давуу талтай.