Шүдний гоо сайхны эмчилгээ
Гоо сайхны эмчилгээ
Үүдэн шүдний гоо сайхны эмчилгээний нарийн төлөвлөгөөг гаргаж өгдөг. Эмч төлөвлөгөөг ярилцсаны эцэст зөвхөн таньд болон таны хүсэлд хамгийн тохиромжтой эмчилгээг зөвлөх болно. Зарим тохиолдолд зөвхөн шүдээ цайруулах эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээ хийх хангалттай байдаг бол зарим хүмүүст эдгээр эмчилгээг гажиг заслын эмчилгээний дараа хийлгэх шаардлага гардаг.
Inman Aligner:
Өөрийн инээмсэглэл болон үүдэн шүдний байрлалыг өөрчилхөөр шийдсэн насанд хүрэгчид одоо Inman Aligner хэрэглэх сайхан боломжийг манай эмнэлэг олгож байна. Монголд энэ эрхийг авсан цорын ганц эмчтэй эмнэлэг бол Дижитал дентал оффис юм. Энэхүү зэмсэг нь АНУ-ын албан ёсны лабораторид захиалагдан хийгддэг ба 6-16 долоо хоногийн дотор үүдэн шүдний гажигуудыг засах гайхамшигтай боломжийг олгодог.
Шүд цайруулах эмчилгээ:
Шүдний өнгө өөрчлөгдөх нь маш олон янзын шалтгаантай байдаг /төрөлхийн, олдмол г.м/. Шүдний өнгө гэгээлэг цайвар байх тусамаа хүн залуу харагддаг байна. Иймд орчин үед хүн наснаасаа залуу харагдах зорилгоор шүдээ цайруулах эмчилгээг ихээр сонгох болсон бил ээ. Манайд дэлхийн шүдний эмч нарын №1 сонголт болох шүдний цоорлоос хамгаалагч, шүдний хэт мэдрэгшил бууруулагч агуулсан Opalescence (АНУ, Ultradent) хэмээх шилдэг материалыг ашиглаж дараах цайруулах эмчилгээнүүдийг санал болгож байна:
- Office bleaching (45 минутаар эмнэлэг дээр 2 удаа)
- Home bleaching (ойролцоогоор 2 долоо хоног) үйлчлүүлэгч нар өөрсдөө эмчилгээний явцаа хянах боломжтой байдгаараа онцлог.
Шүдний өнгөтэй ломбонууд: хуучин амальгам (металл) ломбонууд нь шаазан төст шүдний өнгөнөөс тань ялгархааргүй буюу бат бөх чанар өндөртэй ломбоор солигдох боломжтой үе ирлээ. Таны гоо сайхны хүслийг биелүүлэх болно.
Шаазан нүүрэвч:
Эмтэрсэн, цууралттай, элэгдсэн, өнгө нь хэт өөрчлөгдсөн хоорондоо зайтай, шүдний эгнээний гажигтай (далийж мурийсан) шүднүүдийг гоо сайхны шаардлагаар шаазан нүүрэвч ашиглан өөрчилж болдог. Эдгээр нүүрэвч нь маш нимгэн шаазан байдаг бөгөөд таны үүдэн шүднүүдийн нүүрэн хэсгийн гадаргад наагддаг байна. Энэ эмчилгээ нь маш нарийн ур чадвар, гоо сайхны мэдрэмж шаарддаг ба үр дүнд нь сайхан инээмсэглэлийг "Hollywood Smile" бий болгодог.
Шүдний бүрээс:
Шүдний бүрээсүүд нь бат бөх байдлаа алдсан, (сувгийн эмчилгээ хийгдсэн) гэмтсэн, өнгөө алдсан шүднүүдийг бүрж хамгаалах зорилготой байдаг. Шүдний бүрээс нь шүдний хүзүүвч буюу буйлтай нийлэх тэр хэсгээс эхлэн шүдний цөгцийг бүхлээр нь бүрдэг байна. Шүдний бүрээс нь зиркони, шаазан, металл, эсвэл металл-шаазангаар хийгддэг. Шүдний цөгцний 1/3-ээс илүү хэсэгт нь ломбо тавигдсан шүднүүд хэсэг хугацааны дараа хэврэгших буюу цуурч хугарах магадлал өндөр байдаг тул эмч нар ийм шүдийг бүрээсээр хамгаалахыг зөвлөдөг.