Шүдний гажиг засал -Тэгшхэн шүдийг богино хугацаанд

Шүдний гажиг заслын эмчилгээний bracket, retainer, aligner, rubber bands зэрэг зэмсгүүдийн тусламжтайгаар  ба сүүлийн жилүүдэд богино хугацаанд авагддаг төрөл бүрийн зэмсгээр шүдийг шүдний эгнээнд оруулан тэгшлэх эмчилгээ юм. Хэрэв таны шүд бөөгнөрсөн, давхар ургасан, буруу байрласан бол шүдийг угааж цэвэрлэхэд төвөгтэй байдаг бөгөөд энэ нь шүд цоорлын өвчин болон буйл болон шүдний тулгуур эдийн үрэвсэлд өртөх магадлалыг ихэсгэх бөгөөд улмаар шүдээ алдахад хүргэдэг байна. Гажиг заслын эмчилгээний тусламжтайгаар та эрүүл шүдтэй сайхан инээмсэглэлтэй болж чадна.

Гажиг заслын эмчилгээг хүүхэд насанд 6-7 наснаас эхлэн насанд хүрэгчдэд хийх боломжтой бөгөөд авагддаг болон авагддаггүй гажиг заслын зэмсгээр эмчлэгдэх боломжтой.

  • Авагддаггүй гажиг заслын эмчилгээ (Bracket)
  • Inman Аligner (Монгол дахь цорын ганц зөвшөөрөлтэй эмнэлэг), http://www.inmanaligner.com/
  • Шүдний төрөл бүрийн гажигийг авагддаг зэмсгүүдээр эмчилнэ (АНУ-ын лабораторид захиалж хийгддэг )

Braces:  braсket нь шүдийг хөдөлгөж засах хамгийн үр дүнтэй арга юм. Braсket нь шаазан болон металл гэсэн 2 янз байдаг бөгөөд шүд тус бүр дээр зориулалтын цавуугаар наадаг. Bracket дээр хүч үйлчлэхэд bracket тус бүр шүдийг хөдөлгөж зөв байрлалд оруулдаг байна. Хэдэн долоо хоногийн завсарлагаатай   тогтмол гажиг заслын эмчилгээндээ ирж шүдийг хөдөлгөх хүчийг тохируулж, тогтмол хүчээр үйлчилснээр шүдийг хүссэн байрлалд оруулдаг.

 Inman Aligner:

Өөрийн инээмсэглэл болон үүдэн шүдний байрлалыг өөрчилхөөр шийдсэн насанд хүрэгчид одоо Inman Aligner хэрэглэх сайхан боломжийг манай эмнэлэг олгож байна. Монголд энэ эрхийг авсан цорын ганц эмчтэй эмнэлэг бол  Дижитал дентал оффис юм. Энэхүү зэмсэг нь АНУ-ын албан ёсны лабораторид захиалагдан хийгддэг ба 6-16 долоо хоногийн дотор үүдэн шүдний гажигуудыг засах гайхамшигтай боломжийг олгодог. 

 

Clear aligner:

Таны шүдний гажигийн төрлөөс хамаарч цэхэр өнгийн пластик зэмсэг 2-5 ширхэг таны шүдний эгнээнд тохируулан Америкийн гажиг заслын лабораторид захиалагдан хийгдэх болно. таны өдөр тутмын амьдралын дэглэмд саад болохгүйгээр шүдний гажигийг засах боломжтойгоороо онцлог.