Үзлэг оношлогоо

Манай эмнэлэг таныг шүд эрүү нүүрний асуудалдаа сэтгэл хангалуун болгох зорилгоор амны хөндийн үзлэг оношилгоог дараахи цогц хэлбэрээр гүйцэтгэдэг:

  1. Буйл, салст, шүдний тулгуур эдийн байдал- шүд буйлны эмгэг хөндий, буйлны шамралт, шүдний хөдөлгөөн, буйл болон шүдний тулгуур эдийн үрэвсэл зэргийг оношилж эмчилнэ.
  2. Шүдний хатуу эдийн байдал- шүд цоорох өвчний түүх, шүдний цоорол, шүдний цоорлын хүндрэл, идээлж бугласан шүд, шүдний хатуу эдийн бүрэн бүтэн байдал, гэмтэж хуучирсан ломбонууд.
  3. Эрүү нүүрний үйлийн байдал- шүдний хатуу эдийн элэгдэл (шүд намсах), эрүүний үений өвчин, шүд хавиралт, шүдний цөгцний хугаралт.
  4. Эрүү нүүрний байдал- шүдний гажиг засал, гоо сайхны оношилгоо. Та өөрийн инээмсэглэл эсвэл эрүү нүүрний  үйлийг өөрчлөх шаардлагатай тохиолдолд нэмэлт оношилгооны материалыг бүрдүүлдэг болно (оношилгооны загвар, нэмэлт зураг)

Үйлчлүүлэгч нартаа өндөр чанарын эмчилгээ үйлчилгээ үзүүлэх нэг арга нь шинэ багаж хэрэгсэл, техник технологийг эмнэлгийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх явдал юм. Бид   оношилгоо эмчилгээндээ компьютержсэн сүлжээг хэрэглэхээс гадна дараахи сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж байна.

Оношилгоонд:
  • Шүдний тулгуур эдийн эмгэг хөндий болон буйлны доор үүссэн шүдний чулууг илрүүлэх лазер оношилгоо /Кavo/       
  • Дижитал рентген оношилгоо
  • Шүдний нууц буюу эрт үеийн цоорлын /рентген болон бодит үзлэгээр оношилогдоггүй/ илрүүлэгч Diagnodent - лазер оношилгоо
  • Шүд амны дижитал зураг
  • Шүдний зөөлцийн цахилгаан  оношлуур /Vitality tester/
Эмчилгээнд:
  • Компьютер удирдлагатай тариа (USA)
  • Ultrasonic cleaner (Japan, Sweden)
  • Шүдний сувгийн урт хэмжигч (Root-ZX Morita, Japan)
  • Ni-Ti files (Sybron Endo, USA)
  • Tilos (Ultradent, USA)
  • Гажиг заслын зэмсэг Inman Аligner (USA)
  • Хүчний спортын шүдний хамгаалалт, төрөл бүрийн гажиг заслын зэмсэг хийгч Sсheu vacuum press machine (Germany)
  • Шүдний сувгийн анатомийн хэлбэрийг хадгалж эмчлэх багаж Endo-EZE (Ultradent, USA)