Технологиор Тэргүүлэгч
Манай хамт олон өндөр хөгжилтэй улсын мэргэжилтнүүдийн мэдлэг туршлага, дэвшилтэт техник тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, үйлчлүүлэгч танд дээд зэргийн үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.  
Шүдний мэс заслын эмчилгээ
Дижитал Дентал Оффис эмнэлэг нь мэргэжлээрээ 17 жил ажиллаж  байгаа туршлагатай.
Тав тухтай орчин
Найрсаг хамт олон, тохилог орчин таныг угтаж байна. 
Smile Design
Шидэт инээмсэглэлийг бид бүтээнэ!  
Сэтгэл ханамж
Таны сэтгэл ханамж бол бидний зорилго.

Эмнэлгийн тухай

Дижитал Дентал Оффис шүдний эмнэлэг нь Таны хүсэж буй эрүүл сайхан инээмсэглэлийг бий болгоход туслах болно. Хүмүүст өдөр тутам бэлэглэж болох хамгийн сайхан бэлэг бол бидний инээмсэглэл байдаг.

Mанай эмнэлэг шүд эрүү нүүрний эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлт, гоо сайхны эмчилгээгээр Америк, Австрали, Япон, Солонгос орнуудад өндөр мэргэшсэн англи, орос, япон, солонгос хэлтэй туршлагатай, найрсаг эмч хамт олноор “нэг цэгийн эмнэлгийн үйлчилгээ” үзүүлэх болно. 
Бид эмчилгээ үйлчилгээндээ дэлхийд тэргүүлэх үйлдвэрлэгч нарын эм материалыг хэрэглэж, орчин үеийн багаж тоног төхөөрөмж, эмчилгээний дэвшилтэт аргуудыг байнга нэвтрүүлсээр байна.
Дижитал Дентал Оффис нь Америк, Их Британи, Япон улсын эмч мэргэжилтэн, шүдний лабораториудтай нягт хамтран ажиллаж үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийн шаардлагад нийцсэн тусламж үйлчилгээг хүргэдэг.
Таны шүдийг өвдөлтгүйгээр, түргэн шуурхай, цөөн ирэлтээр, тав тухтай орчинд эмчилж, эрүүл сайхан инээмсэглэл бэлэглэх нь бидний эрхэм зорилго мөн.

 

Хамт олон

Шүдний бүх төрлийн өвчний урьдчилан сэргийлэлт, оношлогоо,  эмчилгээг АНУ,  Англи, ХБНГУ,  Япон, Солонгосын тоног төхөөрөмж, багаж материал ашиглан дэлхий дахинд хэрэглэгдэж байгаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт эмчилгээний аргаар өвдөлтгүй, чанартайгаар  дижитал программ дээр суурилан үзүүлнэ. 

Манай эмнэлгийн багт англи, орос, япон, солонгос хэлтэй АУ-ны доктор, магистр зэрэгтэй эмч мэргэжилтнүүд ажиллаж байна.

Эмч, сувилагч нар

Үйлчилгээ

Анхан үзүүлэгчид

Таны хүсэж буй эрүүл сайхан инээмсэглэлийг бий болгоход бид туслах болно.
Дижитал дентал оффис шүдний эмнэлэгт шүдний урьдчилан сэргийлэлт, нөхөн сэргээх болон гоо сайхны бүхий л эмчилгээнд өндөр мэргэшсэн туршлагатай хамт олон үйлчлэх болно.

Манай үйлчилгээний талаар энэхүү цахим хуудаснаас дэлгэрүүлэн сонирхоорой.
Дижитал Денталаар ирж үйлчлүүлэх цаг авснаар таны зорилгод үндэслэж нүүр ам, шүдний үзлэг оношлогоог тань хийж, эмчилгээний төлөвлөгөөг тохиролцдог.

Авсан цагаасаа 10 минутын өмнө ирж картаа бөглөснөөр бидний үйлчилгээ цагтаа эхлэх боломж олгох болно.

Та оношлогоонд ирэхдээ шүдээ цэвэрлэж ирснээр лазер оношлогоог тэр өдөртөө авах нөхцөл бүрдэнэ. Эмчилгээ оношилгооны явцад та гар утасныхаа дууг хааснаар таньд зориулсан энэхүү цагийг чанартай болгоход тусална. Бидний үйлчилгээ таньд таалагдах болно гэдэгт итгэж байна.

Тоног төхөөрөмж

Холбоо барих

Хаяг Улаанбаатар хот, Сөүлийн гудамж,
Сант Асарт төв, 5-р давхар
Дижитал Дентал Оффис шүдний эмнэлэг

Цагийн хуваарь

Даваа - Баасан 9:00 - 19:00
Бямба 10:00 - 16:00

Утас 318267, 77318267
И-мэйл info@digitaldental.mn